Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.07/ дөрөв дэх өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Сонсголоор Эрдэнэс Тавантолгой ХК-ийн тендер шалгаруулалтын талаарх шинжээчийн дүгнэлтийг сонсож байна. Энэ үеэр Элгэн ХХК-тай Тавантолгойн орд хайгуул судалгааны ажлыг гүйцэтгүүлэх 69 ТЭРБУМ төгрөгийн гэрээг онцгой дэглэм тогтоохоос нэг хоногийн өмнө, улсын нууцад хамааруулж хийсэн байсан талаар одоогийн удирдлагууд мэдээлсэн. Тэгвэл эл тендертэй холбоотой шинжээч дараах мэдээллийг өгсөн юм.
Шинжээч: 70 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан гэх тендер нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохион байгуулагдаагүй. Энэ төсөл арга хэмжээг төрийн нууцад хамааруулж, Тендерийн хуулийн 3.4 зааснаар энэ хуульд хамаарахгүй гэсэн заалтаар зохион байгуулсан. Тухайн төсөл арга хэмжээний гэрээг цуцалсан. Эрдэнэс Тавантолгой ХХК нь АТГ-д уг төсөл арга хэмжээг шалгаж өгөх хүсэлт гаргасан. Шалгаж байгаа тул ямар үр дүн гарахыг мэдэхгүй байна.