Жүдо бөхийн энэ оны хамгийн сүүллчийн өрсөлдөөн "Их дуулга" тэмцээн Япон улсын нийслэл Токио хотод энэ сарын 2-4-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Монгол Улсаас 20 жүдоч татамид зодоглосон юм.
Жүдо бөхийн энэ оны сүүлийн Их дуулга болж байгаа бөгөөд 88 орны нийт 506 (эрэгтэй 298, эмэгтэй 208) жүдоч хүч үзэж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Ё.Басхүү алтан медалийн төлөө Японы бөх, олимп, дэлхийн аварга Абе Хифүмид цэвэр ялагдснаар мөнгөн медаль хүртлээ.
Тэд өмнө нь 2019 оны ДАШТ, “Токио-2020” олимпын наадамд барилдахад Абе Хифүжи ялж байсан юм.
Ё.Басхүү мөнгөн медальд хүрэх замдаа Тайвани, Израил, Бразилын бөхийг ялсан юм. Тэрбээр өнгөрсөн оны Токиогийн их дуулгаас хүрэл медаль хүртэж байлаа.
Мөн эмэгтэйчүүдийн -52 кг-д Л.Сосорбарам дагах барилдаанд АНЭУ-ын нэр дээрээс барилдаж буй Б.Хорлоодойг дараа нь Унгарын Река Паппыг тус тус ялж, хүрэл медаль хүртэв.
Багийн дүнгээр Япон улс долоон алт, таван мөнгө, дөрвөн хүрэл медальтай тэргүүлсэн бол тэдний Өмнөд Солонгос, Бразил, Азербайжан, Нидерланд, Канад улсууд удаалж, Монгол аравдугаар байрт бичигдэв.
Энэ тэмцээний таагүй нэг мэдээ гэвэл ирэх олимпийн гол найдваруудын нэг Ц.Цогтбаатарын хувьд тэмцээн эхлэхийн өмнөхөн бэлтгэл дээр өвдгөндөө бэртэл авч, Их дуулгад барилдсангүй. Түүний бэртлийн талаарх тодорхой мэдээлэл байхгүй байгаа хэдий ч ACL буюу өвдөгний чагтан холбоосоо бэртээсэн гэж эх сурвалжууд ярьж байна. Парисын олимпийн өмнөхөн тун харамсалтай бэртэл авсан нь түүний хувьд эдгээх, нөхөн сэргээх, эргэн формондоо орох гээд цаг хугацаа багагүй зарцуулах нь лавтай.