Өрөг.мн сайтын дөрвөн жилийн ой тун удахгүй тохиох гэж байна. Бид дөрвөн жилийн хугацаанд сэтгүүл зүй ёс зүйн кодоо эрхэмлэж, “Ёс зүйтэй мэдээлье” уриан дор мэдээ, сурвалжилга, контент, нэвтрүүлгүүдээ бэлтгэн үзэгч олонд хүргэсээр ирсэн юм. Ойн баярыг угтан Өрөг.мн сайтыг дэмжиж үнэлдэг эрхмүүдийн нэг болох жүжигчин, СТА Э.Батхүү дараах зүйлийг хэллээ.
Тэрээр, ер нь бол одоогийн нийгэмд нэг ийм сошиал нийгэм хөгжсөн энэ үед ард түмэнд, бусдад "тэнцвэртэй, бодит мэдээллийг хүргэнэ" гэдэг бол маш том гайхалтай ажил гэж би хувьдаа ойлгодог.
Хүмүүсийн ойлголтоор сайт гэдэг маань зүгээр нэг сошиалаар мэдээ явуулдаг, тэрийгээ хүргэдэг гэдэг ойлголт байдаг боловч "Өрөг.мн" сайтын хамт олон маань бараг Телевизийн дайтай, гайхалтай эрч хүчтэй ийм өргөн фронтоор ажилладаг ийм гайхалтай хамт олон гэдэгт би бол итгэлтэй байдаг. Тэр ч утгаараа би "Өрөг.мн" сайтын хамт олны хийж байгаа нэвтрүүлэг, сурвалжлагууд, хийж байгаа ажлуудыг нь маш ихээр үнэлдэг. Тийм учраас би "Өрөг.мн"-ий мэдээ мэдээллийг голчлон үзэж тэндээс тэнцвэртэй, бодит мэдээллийг өөр дээрээ авдаг гэж хэлж болно. Тэгээд "Өрөг.мн"-ий хамт олонд цаашдынх нь ажилд нь, амьдралд нь хамгийн сайн сайхан зүйлийг хүсэн ерөөе. Дахин дахин та бүхэндээ 4 жилийн ойн баярын мэндийг хүргэж байна" гэсэн юм.
Ташрамд дурдахад Өрөг.мн сайтын гарын арван хуруунд багтах хамт олон үзэгч та бүхэнтэй өөр өөр өнгө аясыг мэдрүүлсэн олон төрлийн сошиал контент хийгээд, том хэмжээний нэвтрүүлгүүдээрээ тогтмол учран золгодог билээ. Бидний хичээл зүтгэл шингэсэн бүтээлүүдийг таашаан хүртэж, оюунлаг шүүмж харамгүй хайрладаг үзэгч та бүхэнд баярлалаа.