БНХАУ-ын эмнэлгүүд дэх цуваа ихэсч, хүүхдүүдийн дунд уушгины өвчлөл нэмэгдэж буйг гаднын хэвлэлүүд онцолж эхэллээ.
Бээжингийн төв эмнэлгийн эмчийн мэдээлснээр өдөрт эмнэлэгт хандах хүүхдийн дундаж тоо 7000-д хүрсэн нь эмнэлгийн багтаамжаас хэтэрч буйг хэлсэн байна. Түүнчлэн Тяньжины ойролцоох нэгэн эмнэлэг өдөрт 13 мянган хүүхэд хүлээн авсан нь тус эмнэлгийн дээд түвшин болсон аж. Харин БНХАУ-ын албаныхны зүгээс энэ өвчлөл нь ковид-19-ийн дараах дархлаа муудсантай холбоотой гэх тайлбар өгсөн байна.
Мөн шалтгаан нь тодорхойгүй уушгины өвчлөл ихэслээ гээд цар тахалтай холбон сэжиглэж болохгүй гэжээ. ДЭМБ 2003 онд дэгдсэн SARS болон 2019 оны Ковид-19-ийн эхэн үеийн мэдээлэл хаалттай байсан тул энэ удаа ч лабораторийн шинжилгээ зэрэг хүүхдүүдийн өвчлөлийн талаар мэдээлэхийг БНХАУ-аас хүссэн байна.