"Squid game” цуврал Нетфликс дээр цацагдсан даруйдаа дэлхий дахинд шуугиан тарьсан. Улмаар тус цувралын хоёрдугаар бүлэг хийгдэхээр болж, сэдэвлэсэн бодит хүмүүсийн дунд шоу зохион байгуулагдахад хүрсэн билээ. Сэдэвчилсэн шоу нь энэ долоо хоногоос эхэлж Нетфликс дээр мөн цацагдсан. Шоунд 456 оролцогч хамрагдсан ба тэд 4.56 сая ам.долларын төлөө өрсөлдсөн аж. Гэвч шоу цацагдсан даруйд оролцогчдын зүгээс шүүмжлэл, гомдол мэдүүлж эхэллээ. Тодруулбал, шоуны орчин яг л жинхэнэ мэт “түгшүүртэй” байсныг тэд нэн тэргүүнд онцолж байна. Өөрөөр хэлбэл, яг л “жинхнээсээ” хоригдож байгаа мэт нөхцөлд, ямар ч зохиомол шоунд байгаа мэт мэдрэгдээгүй гэж оролцогчид хэлжээ. Кинон дээр гардаг эхний сорилт бол том хүүхэлдэй эргэж харахад бүгд хөдөлгөөнгүй байх тухай байдаг. Шоун дээрх энэ тэмцээн харин долоон цаг үргэлжилсэн байна. Зураг авалт нь Лондонд болсон бөгөөд оролцогчид шоуны үеэр эмнэлгийн үйлчилгээ авч байсныг хэвлэлүүд мэдээлжээ. БНСУ-ын “Physical 100” шоутай харьцуулахад энэ удаагийн шоунд спортоор хичээллэдэггүй, хөгшин, залуу гэх мэт энгийн иргэдийг хамруулсан байна. Хамгийн ахмад настай хүн нь 69-тэй байсан ба анх шоуны талаарх мэдээлэл гарахад нийт 81 мянган хүн оролцохоор бүртгүүлжээ.