UCI-ийн дэргэдэх “World cycling center-Korea” төвд Дугуйн ОУ-ын механикийн сургалт болж байна. Энэ сургалтад Монгол улсаас ахмад тамирчин, 1990 оны Бээжингийн Азийн наадмын мөнгөн медальт, Эрхүү-УБ-ын ОУ-ын олон өдрийн тэмцээний аварга, олон удаагийн Улсын аварга, ОУХМ Д.Жаргалсайхан хамрагдаж байна. Тус сургалт нь энэ сарын 20-24-ний өдрүүдэд үргэлжилнэ.
“World cycling center-Korea” төвд манай улсын дасгалжуулагч, тамирчид байнга сургалтанд хамрагддаг ажээ.
Харин Механикийн сургалтанд анх удаагаа хамрагдаж буй нь тун онцлог болж байгаа юм.
Ийнхүү Монголын анхны дугуйн дэлгүүр “Аттила”-гийн "Алтан гарт" механик засварчин ОУХМ Д.Жаргалсайхан уг сургалтыг амжилттай дүүргэснээр Монголын анхны UCI гэрчилгээтэй дугуйн мэргэжлийн механик болох юм.