YouTube хуудаснаа 212 сая дагагчтай Mr.Beast нэрээрээ олон нийтэд танигдсан Жимми Доналдсон долоо хоногийн турш өөрийгөө булсан бичлэг хийжээ.
Гурван хоногийн өмнө цацсан энэ бичлэгийг хамгийн сүүлийн үеийн байдлаар 62 сая хүн үзсэн байна. Өдгөө 25 настай контент бүтээгчид энэ үйлдэл нь сэтгэл зүйн хувьд хүнд дарамт болж, бусдыг дагаж дуурайхгүй байхыг уриалжээ. Mr.Beast нь хамгийн алдартай YouTube “од”-уудын нэг бөгөөд зар сурталчилгаанаас сардаа 3-аас 5 сая ам.долларын орлого олдог гэх тооцоо бий. Тэрбээр зориг шаардсан, адал явдалт, экстрим бичлэг хийдгээрээ алдартай нэгэн юм. Гэвч энэ удаагийн бичлэг нь түүний дагагч нарт тийм ч их таалагдаагүй бололтой.
Тухайлбал, Газын зурваст бараг л “геноцид” болж байхад өөрийгөө булж, контент хийж байгаа нь хүмүүнлэг бус байна гэх зэргээр олон нийт сэтгэгдлээ илэрхийлж байна.