Тайландын нийслэл Бангкок хотод пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-24-ний өдрүүдэд болж байна. Тус тэмцээнд өрсөлдөж буй Монголын тамирчдаас Д.Сэлэнгээ хүрэл медаль хүртлээ.
Үндэсний пара шигшээ баг, "Добу мэргэн" клубын тамирчин, Дэлхийн аваргын хүрэл медальт, Спортын мастер Д.Сэлэнгээ өнөөдөр хувийн харвааны төрлөөр ийнхүү хүрэл медаль зүүгээд байна.
Энэ тэмцээнд дасгалжуулагч Б.Золбоо буюу Бээжин-2008" паралимпын аварга, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатжаржавын хүү нь баг тамирчдаа дасгалжуулж байгаа юм.
Мөн багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчааар Б.Оюун-Эрдэнийн ажиллаж байгаа бол хоёр дасгалжуулагчийн удирлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий багийн хүрэл медальт Д.Сэлэнгэ, Дэлхийн цомын хүрэл медальт П.Мөнхбаатар болон А.Амарбаясгалан, Б.Оюун-Эрдэнэ нар өрсөлдөж байна.
Үндэсний пара шигшээ баг, Добу мэргэн клубын тамирчин, Дэлхийн аваргын хүрэл медальт, Спортын мастер Д.Сэлэнгээ өнөөдөр хувийн харвааны төрлөөр ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ