Парисын “Их дуулга”-ын тэмцээн маргааш эхэлнэ
Казахстан улсын Алмата хотод энэ сарын 17-19-ний өдрүүдэд болсон гараар татах хүчний дэлхийн цомын тэмцээнд Монгол улсаас эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд П.Ууганбаатар, 110 кг-д Н.Ерат, -125 кг-д дэлхийн цомын аварга А.Чингүүн, +125 кг-д Европын тивийн аварга Т.Эрдэнэхүү нар оролцон нийт таван алтан медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр гутгаар байрт шалгарчээ. Загвар өмсөгч А.Чингүүн тус тэмцээнд хоёр төрлөөр өрсөлдөж, хоёуланд нь алтан медаль хүртэж, дэлхийн цомын хошой аварга болсон байна. 2022 оны Гараар татах хүчний спортын дэлхийн цомын тэмцээн Киргизстан улсын Бишкек хотод болж, А.Чингүүн мөн алтан медаль хүртэж байв.