Израилийн ард иргэд төрийн далбаагаа намируулан, барьцааны хүмүүсийн зургийг барьж, Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн ордон руу чиглэн алхаж байна. Аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэлийнхэн Израилд гэнэтийн цохилт өгөхдөө 240 иргэнийг барьцаалсан. Тэдний ар гэрийнхэн барьцааны иргэдийг аюулгүй буцаан авчрахыг Нетаньяху болон түүний засгийн газраас шаардаж тав дахь өдрөө жагсаж буй нь энэ. Түүнчлэн халдлага болсны дараа цөөн тооны гэр бүл л Израилийн ерөнхий сайдтай уулзсан нь олон нийтийг бухимдуулж буй. Ийнхүү Израилийн Газын зурвас дахь дайн зургаа дахь долоо хоногтоо үргэлжилж байхад ард иргэдийнх нь эсэргүүцэл ерөнхий сайдаа онилж эхэлснийг хэвлэлүүд онцолж байна. Хамгийн сүүлийн үеийн олон нийтийн санал асуулгаар Б.Нетаньяху болон түүний засгийн газрыг дэмжих иргэдийн итгэл найдвар ихээхэн буурч байгаа гэсэн үр дүн гарчээ.