Допингтой холбоотой асуудлаар бид БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгттэй ярилцлаа.
Допингтой холбоотойгоор БТСУХ-ноос тамирчин, дасгалжуулагчийг сургалт, судалгаа явуулж, энэ талаар мэдээлэл хэр өгдөг вэ?
БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт
Допингтой холбоотой асуудал энэ цаг үед нийгэмд хурцаар тавигдаж байна. Бид бүхний хувьд бол БТСУХ болон Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн зүгээс хангалттай сургалтуудыг зохион байгуулдаг гэж үзэж байгаа. Мөн тамирчин дасгалжуулагчдыг мэргэжил арга зүйгээр маш сайн хангадаг. Би бол энийг маш олон удаа хэлж байна л даа.
Допинг савнаасаа хальж их спорт руу мэргэжлийн спорт руу хэдийнээ ороод ирчихлээ. Үнэхээр тамирчин мэдэхгүй байгаад хэрэглээд байна уу, эсвэл мэдлэг мэдээлэл дутмаг, хангалтгүй байна уу?
БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт
Ер нь бол энэ допингийг хэрэглэх нь өөрөө тухайн тамирчин бөгөөд хувь хүний сахилга бат, хувь хүний ухамсрын асуудал байгаад байна. Магадгүй энэ чинь өөрөө мэдэхгүй ч холбогдсон тийм тохиолдлууд байгаад байх шиг байна. Тэрийг бол шийдэх газар нь бол Спортын арбитрын шүүх гээд та бүхэн мэдэж байгаа. Тэндээ хандаад тамирчин эрхээ хамгаалуулж байгаа. Тийм учраас нэр цохож тэр, энэ хэрэглэсэн, яг энэ буруу, зөв гэж хэлэх нь илүүц байх. Бид бүхэн бол энэн дээр анхааралтай ажиглаж байгаа.
Допингийг сургалтуудыг хэрхэн яаж явуулдаг вэ?
БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт
Допингийн сургалтуудыг бид бүхэн улирал тутам, дээрээс нь ADAMS гээд программ байдаг. Тэр программд бүртгэлтэй, хэрхэн бүртгүүлэх заавар, зөвлөгөөнүүдийг манай эмч, мэргэжилтнүүд тамирчдад болон дасгалжуулагч нарт өгөөд явдаг. Гэхдээ энэ дээр онцолж хэлэх зүйл нь бол манай үндэсний шигшээ багийн тамирчдаас бол 2018 оноос хойш допингийн асуудалд бол холбогдоогүй явж байсан. Тэгэхээр олон дунд буюу 300 орчим тамирчид бий. Энэ олон дундаас ганц нэг ийм асуудал гарах нь тухайн тамирчинтай холбоотой л асуудал гэж үзэж байгаа. Түүнээс биш допинг гарчихлаа гээд нийт баг тамирчдаар нь буруутгаад, харлуулаад байх нь зохимжгүй юм болов уу гэж харж байна.