Олон Улсын Спортын Сэтгүүлчдийн Холбоо(AIPS) мөн Азийн Спортын Сэтгүүлчдийн Холбоо(ASPU)-ноос тав ба түүнээс дээш Азийн Зун болон Өвлийн Наадмыг сурвалжилсан спортын сэтгүүлчдэд өргөмжлөл гардуулсан. Тэгвэл Монголын Спортын Сэтгүүлчдийн холбооны хүндэт ерөнхийлөгч, СГЗ Ж.Отгонцагаан нийт 13 өвөл, зуны Азийн наадмыг сурвалжлан ажилласнаараа эхний тавд бичигджээ. Азийн наадам нь дөрвөн жилд нэг удаа зохиогддог.
Тэрбээр 2004-2014 онуудад МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан эрхэм юм.
Түүний сурвалжлан ажилласан "Бага олимп" гэгддэг Азийн өвөл, зуны наадмын мэдээлэл:
●"Бээжин~1990" Хорин найман настайдаа "Монголын спорт" сонины эрхлэгч С.Түвдэннямтай хамт "Хятадын Спорт" сонины урилгаар Болгар, Румын, Францын сэтгүүлчидтэй хамт анх удаа Азийн Олимпийг сурвалжилсан. ●"Хирошима~1994" МҮОХ~ны пресс атташе-гаар томилогдон, мэдээгээ факсаар илгээж байжээ.
●"Бангкок~1998" Азийн XIII наадам
●"Бусан~2002" МҮОХ-ны атташе местэнд ажиллажээ.
●"Доха~2006" Олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа уг наадмаар ажилласан байна.
●"Гуанжоу~2010" Азийн XVI наадам
●"Инчён~2014" Азийн XVII наадам
●"Ханжоу~2022" Азийн XIX наадам
●Мөн "Харбин~1996" , "Канвон~1999" , "Чанчүнь~2007", "Астана~Алматы~2011", "Саппоро~2017" өвлийн наадмыг тус тус сурвалжлан ажилласан байна.