Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг 36 дахь удаагийн "Гоёл” загварын шоу өнөөдөр эхэллээ. Загварын ертөнцийн чиг хандлагыг тодорхойлдог уг арга хэмжээнд 20 гаруй загварын байгууллагууд оролцож байна. Тус загварын шоу наадам 11 сарын 15-17-ныг хүртэл нийт гурван өдөр үргэлжилнэ.
"Гоёл" наадмаас шилдэг загвар, шилдэг зохион бүтээгч, шилдэг топ шалгаруулдаг. 36 дахь жилдээ болж буй загварын шоу нь өдөр тутам, үндэсний болон гоёлын, урам сэтгэмж гэсэн төрлүүдээр зохион байгуулагдах ажээ. Энэхүү наадам Holiday Inn зочид буудлын Ball room танхимд болж байна.