Энэ сарын 11-нээс 17-ны хооронд АНУ-ын Сан Франциско хотноо АПЕК буюу Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулган болно. Энэ үеэр АНУ-ын ерөнхийлөгч болон БНХАУ-ын ерөнхийлөгч Жо Байден нар уулзаж магадгүй талаарх мэдээлэл гарлаа.
Тэд хамгийн сүүлд Индонезийн Бали аралд болсон “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр гурван цаг гаруй ярилцсан байдаг. Энэ жилийн “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Энэтхэгт уулзах байсан ч Ши Жиньпин оролцохоос татгалзсан юм.
Хоёр орны харилцаа өнгөрсөн оны 8-р сард АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилснаас хойш хурцдаж эхэлсэн. Улмаар энэ оны эхээр АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр Хятадын “тагнуулын” гэх агаарын бөмбөлөг үзэгдсэнээс болж улам муудсан юм.
Тиймээс энэ удаагийн уулзалтаар хоёр орны харилцаа сэргэж магадгүй гэх таамаглал хэвлэлийнхний дунд хэдийн үүсжээ.