ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Хамгийн өндөр боловсролтой алдартнуудыг үзэгч танд танилцуулж байна.
- Жүжигчин Натали Портмен: “Оддын дайн”,”Алуурчин Леон” зэрэг кинонуудаараа бага байхаасаа дэлхийд танигдсан жүжигчин бүсгүй Харвардын их сургуульд сэтгэл судлалын мэргэжлээр бакалавр хамгаалсан. Хожим нь тэрбээр “Ухаан муутай жүжигчин эмэгтэй гэж харагдахыг хүсээгүй” талаараа ярьсан байдаг.
- Жүжигчин Эштон Качер: Жүжигчин эр 1996 онд Айовагийн их сургуулийг биохимийн инженер мэргэжлээр дүүргэжээ. Тэрбээр анхынхаа зүрхний өвчнийг эдгээхийг хүссэн талаараа хуваалцаж байсан юм.
- Дуучин Кэри Андервүүд: “Америкийн шүтээн” телевизийн шоуны од, каунтри дуучин Кэри Андервүүд “Northeastern State University”-г олон нийтийн харилцаа мэргэжлээр төгссөн. Дуучин бүсгүй алдарт “Америкийн шүтээн” шоунд оролцож байхдаа сурч байсан бөгөөд шоунд ялмагцаа буцаж Охайо-д очин сурч, төгссөн байдаг.
- Жүжигчин Бредли Күүпер: Холлиудын хамгийн алдартай эрэгтэй жүжигчдийн нэг Бредли Күүпер Жоржтауны их сургуулийг англи хэл судлал мэргэжлээр дүүргэжээ. Жүжигчин эр сурч байхдаа “Ромео Жулиетта”-ыг уншиж уйлж байсан түүх хүртэл бий. Мөн тэрбээр төгсөлтийн ажлаа В.Набоковын “Лолита” зохиолоор хамгаалж байжээ.
- Жүжигчин Ребел Уилсон: “Pitch Perfect” киноны од, жүжигчин Ребел Уилсон “New South Wales” их сургуульд эрх зүйн чиглэлээр суралцжээ. “Олон хүн намайг хараад ухаан муутай гэж боддог. Гэтэл би Австралийн Харвардыг төгссөн шүү дээ” гэж жүжигчин бүсгүй нэгэн ярилцлагынхаа үеэр хэлсэн байдаг.
- Хөгжимчин Брайн Мэйерс: Домогт “Queen” Хамтлагийн гитарчин тэрбээр 1970-аад онд физикийн чиглэрээр сурч бакалавраа хамгаалсан бол хожим нь 2007 онд астрофизикээр докторын зэрэг хамгаалжээ.
- Жүжигчин Лиза Кудров: “Найзууд” цувралын Фийбийгийн дүрээр дэлхийд танигдсан жүжигчин бүсгүй кинон дээрх дүрээсээ бодит амьдрал дээр огт өөр аж. Лиза Кудров нь биологийн чиглэлээр суралцсан бөгөөд аавынхаа судалгааны ажлын багт байсан туршлагатай. Тэрбээр жүжиглэж эхлэхээсээ өмнө аавынхаа замналаар явах гэж байсан талаараа дурдсан байдаг.