“Эрдэнэс таван толгой" ХК-д дахин БЭТ томилох талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.
Тэрээр, “Уул уурхайн экспортын орлогыг нэмэгдүүлэх, эдийн засагт тодорхой хувь нэмрээ оруулж буй Эрдэнэс таван толгой ХК-ийн үйл ажиллагааг сайжруулахаар Бүрэн эрхт төлөөлөгч томилж байсан. Тус төлөөлөгч нь Засгийн газраас зургаан сарын хугацаатай томилогдон ажилласан.
Аравдугаар сарын 26-ны өдөр бүрэн эрхт хугацаа нь дуусаж ажлаа хүлээлгэн өгсөн. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар бүрэн эрхт төлөөлөгчийн ажилласан үр нөлөө, тус компанийн гүйцэтгэх засаглал, бүтцийг шинэ түвшинд гаргах шаардлагатай гэж үзэн бүрэн эрхт төлөөлөгчийг томилохоор боллоо. Арваннэгдүгээр сарын 26-н хүртэл дотоод хяналт шалгалт, аудитын газрын даргыг БЭТ-ийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулна" гэсэн юм.