Дэлхий дахин 1924 оноос хойш жил бүрийн 10-р сарын 31-ний өдрийг “Дэлхийн Хуримтлалын Өдөр” болгон тэмдэглэж ирсэн байдаг. Энэ нь иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх улмаар хуримтлал бий болгох ач холбогдлыг ойлгуулах нэгэн чухал хэсэг юм. Хадгаламж нь дэлхийн эдийн засагт чухал ач холбогдолтой бөгөөд хөрөнгө оруулагчид улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулдаг байна. Манай улсад 2016 оноос орон даяар эл өдрийг жил бүр тогтмол ямар нэгэн зорилтот сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байгаа аж. Хуримтлалын ач тусыг гэр бүлийн гишүүд болон тэр дундаа хүүхэд залуустаа олгосноор хүссэн эрх чөлөөндөө хүрэх санхүүгийн боловсрол юм. Санхүүгийн боловсролтой байх нь урт хугацаандаа ирээдүйдээ хийж буй томоохон хөрөнгө оруулалт.