Оскарын шагналт "Шимэгч" киноны жүжигчин N Сун Кюн болон BIGBANG хамтлагийн гишүүн асан, реппер Жи Драгон нарыг хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй хэрэгт шалгаж байгаатай холбогдуулан хилийн хориг тавьжээ.
Цагдаа нар тэднийг хууль бусаар хар тамхи хэрэглэсэн эсэх, хэрвээ батлагдвал хэр олон удаа, ямар төрлийн хар тамхи хэрэглэж байсныг нь тогтоохоор ажиллаж байгаа аж. И Сун Кюн энэ оны эхэн үеэс Сөүл хотын Каннам дүүрэгт байрлах нэгэн айлд хар тамхи хэд хэдэн удаа хэрэглэсэн гэж сэжиглэгдэж байгаа бол Жи Драгоныг хар тамхины хяналтын тухай хуулийг зөрчсөн эсэхийг шалгаж байгаа юм. Гэхдээ тэр хар тамхи хэрэглэж байгаагүй гэж мэдэгдсэн ба мөрдөн байцаалтын ажиллагааны хүрээнд цагдаа нартай хамтран ажиллана гэсэн юм.
2011 онд тэр марихуан тамхи татсан хэрэгт холбогдож байсан ч прокурорууд хэргийг хэрэгсэхгүй болгож байв.