НЗДТГ нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх “Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар хот)” нийлүүлэх ажил гүйцэтгэх тухай тендер зарлажээ.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
Тендерийн баталгаа нь 917,193,165 (есөн зуун арван долоон сая нэг зуун ерэн гурван мянга нэг зуун жаран тав) төгрөгийн үнийн дүнтэй байна.
Тендерийг 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 09:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 09:30 цагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай,
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,
Утас: 976 11-328922
www.tender.gov.mn, www.ulaanbaatar.mn