Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын IV пара наадам гурав дахь өдрөө болж байна. Өнөөдөр энэ наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд МУГТ Ганбатын Болор-Эрдэнэ алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр шигшээ тулаанд Ираны тамирчныг 6:2-оор буулган авч Азийн пара наадмын алтан медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна. Түүний өрсөлсөн жинд Иран мөнгөн медаль хүртсэн бол Тайланд, Узбекистаны тамирчин хүрэл медаль зүүлээ. Азийн наадмын гурван өдрийн дараах байдлаар Монгол Улсын баг зөвхөн таеквондогийн төрөлд нэг алт, нэг мөнгөн медальтай болж байна. Г.Болор-Эрдэнэ пара таеквондогийн төрөлд дэлхийн таван удаагийн аварга, Азийн АШТ-ий таван алтан медаль хүртсэн тамирчин юм.