Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс сураггүй алга болсон гэх "Э" охиныг 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байсан.
Дээрх хүүхдийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Мэдээлэл ирүүлж, эрэн сурвалжлах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагад цагдаагийн газраас талархал илэрхийлэв.
ЗӨВЛӨМЖ
- Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, хэрэгцээ, шаардлага, зан байдлыг зөв үнэлж, илэн далангүй сайтар ярилцаж, ойлголцож, хүүхдэдээ цаг гаргаад ярилцдаг, хүүхдээ сонсдог болох.
- Хүүхдийн зөв хүмүүжил, төлөвшил, бие даасан, өөртөө итгэлтэй хүн болгож хүмүүжүүлэхэд анхаарах. Таны хүүхэд дуулгавартай, бусдын өмнөөс “Үгүй” гэж хэлж чаддаггүй, бусдыг аялдан дагадаг байвал уруу таталт, ятгалгад амархан орох эрсдэлийг бий болгоно.
- Эцэг, эхчүүд гэр бүлдээ тайван дулаан, элгэмсэг орчныг бүрдүүлэхэд анхаарч, хүүхэд аливаа асуудлыг эергээр даван туулах суурь чадварыг бүрдүүлэх.
- Зөв, бодит мэдээллийг хамтдаа хайж, энэ талаар ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх, та ярилцахгүй бол танил нөхөд, цахим орчин түүнд тайлбарлаж өгнө гэдгийг санах.
- Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Эх сурвалж: ЦЕГ