Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Модон бөмбөгийн Ази тивийн АШТ БНХАУ-ын Шаошин хотноо Модон бөмбөгийн Азийн аварга шалгаруулах XII тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монголын баг тамирчид 1 мөнгө, 2 хүрэл медаль зүүлээ. Монголын тамирчин ОУХМ Б.Оюунтуяа эмэгтэй ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртлээ. Мөн талбайн цохилтын төрөлд Монголын эрэгтэй баг, эмэгтэй баг хоёулаа хүрэл медаль хүртсэн сайхан амжилтыг гаргалаа.
Тэмцээнд Мальдив, Тайвань, Хонконг, Индонез, Малайз, Кореа, Хятад, Монгол, Энэтхэг зэрэг бүтэн багтай 8 орны 400 гаруй тамирчин оролцож авхаалж самбаагаа сорив.
Модон бөмбөгийн баг тамирчдыг дараагийн өрсөлдөөн болох Малайз улсад болох ДАШТ хүлээж байна.