Израилийн батлан хамгаалах хүчин Баруун эрэг дэх Женин хотод агаарын цохилт өглөө. Тус бүс нутаг дахь ХАМАС бүлэглэлийн обьектыг онилсон гэх тайлбарыг Израилийн тал өгсөн юм. Женин хотод ХАМАС бүлэглэл, мөн "Исламын жихад" бүлэглэлийн олон зуун зэвсэглэсэн дайчид байрладаг гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Энэ дайралтын улмаас 13 хүн амь үрэгдсэний 5 нь хүүхжд байсныг НҮБ мэдээлсэн юм. Израилийн хяналтаа тогтоосон байдаг Баруун эрэгт 3 сая палестинчууд амьдардаг. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Израиль улс Баруун эрэг болон Зүүн Иерусалимд суурингууд барьж, өдгөө тэнд 700,000 гаруй еврейчүүд амьдардаг. Олон улсын хууль тогтоомжийн дагуу үүнийг хууль бус гэж үздэг ч Израиль үгүйсгэсннр ирсэн.
Түүнчлэн энэ жил Баруун эрэг болон Зүүн Иерусалим дахь палестинчуудын хувьд түүхэн дэх хамгийн их үхэлд хүргэсэн жил боллоо. НҮБ-ын мэдээлснээр, өнөөг хүртэл Баруун эрэгт 270 гаруй палестин хүн амь үрэгдсэн бөгөөд үүний 82 нь Хамас Израилийн өмнөд хэсэгт 10-р сарын 7-нд халдсаны дараа болсон байна.
Эх сурвалж: BBC