“Parasite”, “My Mister” зэрэг кинонуудаараа танигдсан БНСУ-ын жүжигчин И Сун Кюн хар тамхитай холбоотой хэргээр шалгагдаж байна.
Түүний агентлаг И Сун Кюны нэр холбогдсон хэрэг үүссэнд харамсаж буйгаа илэрхийлж, цагдаагийн байгууллагтай хамтран хэргийн үнэнийг олоход тусална гэжээ. Гэхдээ энэ хэрэгтэй холбогдуулан жүжигчин эрийг сүрдүүлсэн хэрэг мөн гарсан байж магадгүй байна. БНСУ-д алдартай хүмүүс, жүжигчид аливаа гэмт хэрэгтэй холбогдвол тэр даруй карьераа алдах эрсдэлтэй тулгардаг нь түгээмэл үзэгдэл.
Тус улсын иргэд нийгмийн сүлжээнд энэ төрлийн асуудлаар идэвхтэй үзэл бодлоо илэрхийлж, цаашлаад тухайн алдартны амьпралд нөлөө үзүүлэхүйц үр дагавар бий болгох нь бий. Тиймээс И Сун Кюны хэрэг олны анхаарлыг татаж буйг БНСУ-ын хэвлэлүүд мэдээлж байна. Жүжигчин эр “Parasite” киногоороо чамгүй амжилтын эзэн болсон юм.