Хятадын Ойрхи Дорнодын асуудал эрхэлсэн тусгай элч Жай Жюнь пүрэв гарагт Катарын Дохад Оросын төлөөлөгчтэй уулзсаныхаа дараа Хятад, Орос хоёр "Палестины асуудлаар ижил байр суурьтай байна" гэж мэдэгдлээ. Тодруулбал, "Хятад, Орос хоёр Палестины асуудлаар ижил байр суурьтай байгаа бөгөөд нөхцөл байдлыг аль болох хурдан намжаахын тулд Хятад улс ОХУ-тай харилцаа холбоогоо цаашид бэхжүүлнэ" гэж Хятадын төрийн мэдээллийн CCTV мэдээлсэн байна. Хятад улс Ойрх Дорнодын мөргөлдөөнийг "Палестины ард иргэдийн хууль ёсны, үндсэн эрхийг хангаагүйн улмаас буруутгаж байна” гэж Жай Жюнь мөн онцолжээ. Үүгээр зогсохгүй, энхийн хэлэлцээг байгуулахад ОХУ-тай хамтран ажиллана гэсэн юм. Хятадын тусгай элч Катарын эрх баригчидтай ч мөн уулзсан ба Палестины асуудалд Катар улс чухал үүрэгтэй гэдгийг тодотгосон байна.Энэ мөргөлдөөнийг зогсооход Хятадын тал нөлөө бүхий талуудтай яриа хэлэлцээг эрэлхийлнэ гэдгийг тус улсын төлөөлөгч ийн идэвхтэйгээр илэрхийллээ.
SOURCE: CNN