Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
НЗДТГ-аас "Тэнүүн-Огоо" ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалсан талаар хотын дарга Х.Нямбаатар хэллээ.
Тэрээр, "Цаашид "Тэнүүн-Огоо" ХХК-иас нэг ч автобус нэмж авахгүй. Ногоон автобусыг бүр ч авахгүй. Өнөөдөр НЗДТГ-аас автобус худалдах, худалдан авах нээлттэй тендерийг зарласан. "Тэнүүн-Огоо" ХХК-иас урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн мөнгөө нэхэмжлэх хүсэлтээ АТГ-т хүргүүлсэн. Тус компанийн дансанд 11 тэрбум төгрөгийн барилт хийж, бүх хөрөнгийг царцаасан" гэлээ.