Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө. Тэрээр “Монгол, Хятад улсын төрийн тэргүүнүүд төмөр замын бүтээн байгуулалтыг түргэтгэн урагшлуулах талаар тохиролцож хоёр улсын хамтарсан мэдэгдэл гаргасан. Энэхүү мэдэгдлийг хэрэгжүүлэх, харилцан шинэ гарцаар аль болох эрт холбогдохыг чухалчилж байна. Төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жинпинь "Бүс ба Замын чухал зангилаа бол Монгол улс. Ази-Европыг, Хятад Оросыг холбох хамгийн дөт зам бол Монгол Улс" гэдгийг онцолсон. Тиймээс хил холболтын болон төмөр замын шинэ коридорын бүтээн байгуулалтад Монгол Улс БНХАУ-тай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Мөн Хятадын тал боломжит бүх төмөр зам болон авто замыг барихад хамтрахад нээлттэй гэдгээ мэдэгдээд байна.