АНУ, БНСУ, Япон улсууд ирэх долоо хоногт Солонгосын хойгийн ойролцоо анх удаа агаарын хамтсарсан сургуулилт хийх гэж байна. Тодруулбал, гурван талт хамтарсан сургуулилтийг ням гарагт хийхээр товлож байна.
Одоогоор АНУ-ын стратегийн бөмбөгдөгч B-52 онгоц оролцох тухай мэдээлэл байгаа ба тус онгоцыг мягмар гарагт хэдийн БНСУ-д байршуулсан байна. Өмнө нь тус онгоцыг БНСУ-ын агаарын цэргийн хүчинтэй хамтарсан сургуулилт хийх зорилгоор Солонгосын хойгийн дээгүүр байрлуулж байсан ч анх удаа тус улсын агаарын баазад газардсан нь энэ болж буй. БНСУ-ын албаныхан гурван улсын аюулгүй байдлын зохицуулалтыг өргөжүүлэх хүчин чармайлтын хшрээнд энэ сургуулилтыг хийх гэж байгаа талаар мэдэгдсэн.
Гурван улсын удирдагчид наймдугаар сард АНУ-ын Кэмп Дэвид-д болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн аюул заналхийлж буйтай холбогдуулан аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцсон байдаг.
Энэ мэт сургуулилт нь бүс нутгийн цаашдын аюулгүй байдлыг сахихад чухал нөлөөтэй гэж талууд үзэж байгаа аж.
Эх сурвалж: KOREAHERALD