ШИНЭ намаас өнөөдөр олон нийтэд хандан мэдээлэл өглөө. Тус намын төлөөлөл ярихдаа “Бид Тавантолгойг ард түмэнд өг” үндэсний хөдөлгөөнийг байгуулж байна. Та бүхнийг нам харгалзахгүйгээр нэгдэж, Тавантолгойдоо эзэн болохыг уриалж байна.
Бид “Тавантолгойг 100 хувь ард түмэндээ өмчлүүл” гэсэн шаардлага тавьж байгаа. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд нэр дэвшигчид хувьцаатай холбоотой асуудлыг ярих боломжгүй болно. Тавантолгойн хувьцааны талаар хэд хэдэн салангид шаардлага явж байгаа. Тухайлбал, Тавантолгойн 40 хувийг ард түмэн эзэмшүүл, хувьцааны ноогдол ашиг олго гэх мэт тус тусдаа шаардлагуудыг тавьж байна.
Хэрэв бидний шаардлага биежиж, Тавантолгойг 100 хувь ард түмэнд өгчихвөл энэ бүх асуудлууд цэгцэрнэ” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.