ОХУ-ын төрийн өмчит телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр Оросын дайныг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн сэтгүүлчид ОХУ найман жилийн хорих ял оногдуулжээ.
Марина Овсянникова нь өнгөрсөн жил Оросын нэгдүгээр сувгийн шууд нэвтрүүлгийн үеэр хөтлөгчийн ард “Дайныг эсэргүүцэж байна”, “Тэд худал ярьж байгаа” гэсэн бичиг барин гарч ирж, шуугиан тарьж байсан билээ.
Москвагийн Басманный дүүргийн шүүхээс Овсянниковаг өнгөрсөн жил Украины дайны талаар зохион байгуулалттай жагсаал өрнүүлж, Оросын армийн талаар худал мэдээлэл тараасан хэрэгт буруутгасан юм. Өдгөө Францад улс төрийн орогнол хүсэн амьдарч буй Овсянникова энэ талаар "ор үндэслэлгүй, улс төрийн зорилготой шийтгэл" гэж тодотгожээ.
Тэрбээр Телеграм хуудсаар шүүхэд хандсан мэдэгдэлдээ "Би гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, хэлсэн нэг ч үгнээсээ буцахгүй" гэжээ. Мөн Овсянникова "Би амьдралдаа маш хэцүү, гэхдээ маш зөв сонголт хийсэн бөгөөд үүнийхээ төлөө чамгүй өндөр үнэ төлсөн" гэсэн юм. Өнгөрсөн жил Кремлийн эсрэг хийсэн жагсаалынхаа үеэр Украинд 352 хүүхэд амь хохирсон гэсэн бичиг барьж байсан бөгөөд энэ мэдээллээ НҮБ-ын цахим хуудаснаас авсан гэж байсан юм.
Эх сурвалж: NBC