Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Цагдаагийн Ерөнхий газраас шийдвэрлэсэн хэрэг зөрчлийн талаар мэдээлэл өглөө.
- Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар дунд сургуулийн ариун цэврийн өрөөнд 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хяналтын камер байрлуулж, зөвшөөрөлгүй дуу-дүрсний бичлэг хийсэн гэх үйлдэлд сургуулийн захирал “О”-д Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,
- Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны “Хөтөл”-ийн замд 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр иргэн “Б” нь өндрийн хязгаарыг давсан ачаатай “Howo” маркийн том оврын тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо 4 ширхэг гэрлийн шон мөргөж, гэмтээсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 зүйлд зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, учруулсан 18 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн,
- Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр багт 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн шинжтэй үйлдэлд тээврийн хэрэгслийн жолоо шилжүүлсэн тухайн хүүхдийн эцэг болох иргэн “С”-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг тус тус оногдуулж, шийдвэрлэжээ.