Азийн наадмаар Монголчууд бид гурван аваргаа угтан авсаан. Тэгвэл тус наадамд боксын төрөлд алтан медаль хүртсэн Б.Чинзориг допингийн эсрэг дүрэм зөрчжээ. Тодруулбал түүний аравдугаар сарын 4-ний өдөр өгсөн шинжилгээний дээжид s1 бүлгийн анаболик стероид болох метандионы метаболит илэрсэн болохыг Олон улсын шинжилгээний агентлаг /ITA/ мэдээлжээ. Уг бодис нь манай улсын үндэсний бөхчүүдийн хэрэглэдэг гэгддэг бодис юм.
Дүрмийн дагуу энэ төрлийн хориглосон бодис илэрсэн тохиолдолд тухайн тамирчны тэмцээн уралдаанд оролцох эрхийг 4 жил хасах шийтгэлтэй байдаг. Гэхдээ манай улсын тамирчин Б сорьцоо задлуулах эрхтэй. Энэ шинжилгээний дүнг эс зөвшөөрсөн тохиолдолд Олон улсын арбитрын шүүхэд давж заалдах эрх нь ч бас бий. 5 жилийн өмнө буюу “Жакарта-2018” Азийн наадамд монгол улсын тамирчин, Азийн наадмын аварга допингийн шалгалтанд бүдэрч байсан гашуун түүх бий.
Дэлгэрэнгүй мэдээллийг доод линк холбоосноос уншиж болно.
https://ita.sport/news/asian-games-hangzhou-2022-the-ita-notifies-boxing-athlete-chinzorig-baatarsukh-mongolia-of-an-apparent-anti-doping-rule-violation/?fbclid=IwAR0ZTZchqJIeG9b_YP38XI6JhODPSYQq7pvO_0CLJIJd04Escb7goJvvK7Q