Малын хулгайн хэрэгт холбогдсон 377 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Франц улсад төрийн айлчлал хийж буй Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийг тус улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон Элизейн ордонд албан ёсоор угтан авч хүндэт харуулын дарга мэндчилж, үлээвэр найрал хөгжим марш эгшиглүүлэв.
Элизейн ордонд тус улсын ерөнхийлөгч өдөр тутмын ажлаа эрхлэн явуулдаг бөгөөд Бүгд Найрамдах Улсын бэлэгдэл юм.
Ордны “Мюратын танхим”-д Засгийн газрын хуралдааныг долоо хоног бүрийн лхагва гаригт хийдэг. Тус ордонд гадаадын төр, засгийн дээд, өндөр түвшний төлөөлөгчдийг хүлээн авдаг уламжлалтай.