АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Техас мужийн өмнөд хэсэгт хилийн дагуу шинэ хана босгохоо зарласны дараа Бүгд найрамдахчууд болон Ардчилсан намынхны шүүмжлэлд зэрэг өртөж байна. Доналд Трамп ерөнхийлөгч байхдаа энэ ажлын санхүүжилтэд гарын үсэг зурсан тул зогсоох боломжгүй гэдгийг Жо Байден мэдэгджээ.
Өөрийнх нь нам болох Ардчилсан намын зүгээс энэ шийдвэр нь амжилттай хэрэгжих алхам биш гэж үзсэн бол Бүгд найрамдах намынхан түүнийг “хоёр нүүр гаргалаа” гэж тодорхойлж байна.
Шинэ хана нь Рио Гранде хөндийн орчимд 32 км урт байх аж.
Жо Байден 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр сонгогдвол дахин хана босгохгүй гэж амласан байдаг. Тэрбээр "Энэ бол бодлогын шийдэл биш" гэж хэлж байсан удаатай. Гэвч лхагва гарагт түүний засаг захиргаа гүйцэтгэх засаглалын бүрэн эрхээ ашиглан Техасын өмнөд хэсэгт буюу АНУ-Мексикийн хилийн дагуу ийн шинэ хилийн хана барих гэж байгаа нь намууд төдийгүй байгаль орчны идэвхтнүүд, хүний эрхийн байгууллагуудаас ихээхэн шүүмжлэл хүртэхэд хүргэв.
Эх сурвалж: BBC