Есдүгээр сарын 22-нд Apple компани Iphone гар утасны шинэ загвараа танилцуулсан. Гэвч түүнээс хойш шинэ загвар нь халж байна гэх мэдээллийг хэрэглэгчид хэлж, цахим сүлжээнд маргаан дагуулаад байна. Тэгвэл Apple компани хэрэглэгчдийн мэдээлсний дагуу шинэ загварынхаа программ дээр ажиллаж байгаа гэдгээ мэдэгдлээ. Тэдний зүгээс одоогийн халж буй үзэгдэл нь аюултай биш бөгөөд тус загварын цаашдын үйл ажиллагаанд доголдол үүсгэхгүй гэдгийг онцолжээ.
Түүнчлэн утас хэт халж байвал түүнийг зохицуулах, хамгаалах бүрэлдэхүүн хэсэгтэй гэдгийг мөн хэлсэн байна. Apple-ийн гаргасан мэдэгдэлд “Шинэ загварын гар утас төсөөлснөөс хэт халахад нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйл бий. Тодруулбал, инстаграм, убер зэрэг платформууд шинэчлэгдсэн нь систем хэт ачааллахад нөлөөлсөн” гэжээ. Тиймээс тэд дээрх аппликэйшнийг хөгжүүлэгчидтэй хамтран ажиллаж байгаа юм байна. Мөн утасгүй цэнэглэгч ашиглаж, өндөр чанартай видео дамжуулах үед халах нь нэмэгдэж байгаа аж.
Эх сурвалж: CNN