Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
УИХ-ын намрын чуулганы нээлтийн үеэр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан сэтгүүлчдийн асуултад зарим хэргүүдийн талаарх хариулт өглөө.
Тэрээр “"Нүүрсний хулгай" хэргийн хүрээнд нийт 66 хэрэг үүсгэж, долоон хэрэг шүүх рүү шилжсэн. Нэг өдөр бүгд шүүх дээр очоод шийдэгдчихгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаанд 14, хэрэг бүртгэлтийн 29 хэрэг явж байна. Нийт 143 хүн яллагдагчдаар татагдсан, гурван ААН шалгагдаж байна. Нийтийн албан тушаалтай 90 хүнийг хамран шалгаж байна.
Нүүрсний хэргээр 12 УИХ-ын гишүүн шалгагдаж байгаа гэж ойлгож болно” гэв.