Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 16-21-ний өдрүүдэд Серби улсын нийслэл Белград хотод болж өндөрлөлөө. Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улс бүтэн багаараа буюу эрэгтэй, эмэгтэй нийт 20 жинд хүчээ сорив.
Тэмцээний сүүлийн өдөр 72кг-ын жинд барилдсан ОУХМ Энх-Амарын Даваанасан Дэлхийн аваргын төлөөх барилдаанд АНУ-ын залуу бөх Дэлхийн аварга Амит Элорт 8:2 оноогоор ялагдаж мөнгөн медалийн эзэн боллоо.
Мөн ОУХМ Э.Дэлгэрмаа ДАШТ-ий 68 кг-ийн жинд зодоглож Серб,Казахстан, Франц, АНУ бөхчүүдтэй барилдан ялалт байгуулж аваргын алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн аваргын хошой хүрэл медальт Туркийн бөх Бусе Тосунд ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.