Ням гараийн үүрээр Украины армийн Крым руу чиглэсэн нисгэгчгүй онгоцны дайралтыг таслан зогсоосон гэж ОХУ мэдэгдсэн ба уг нисгэгчгүй онгоцууд мөн Москваг онилж, нийслэл дэх агаарын хөдөлгөөнийг саатуулж, тус улсын баруун өмнөд хэсэгт байрлах нефтийн агуулахад гал гарахад хүргэжээ.
Украин сүүлийн өдрүүдэд эзлэгдсэн Крым дэх Оросын цэргийн баазууд, тэр дундаа Оросын тэнгисийн цэргийн Хар тэнгисийн флотуудад хэд хэдэн цохилт өгч, Оросын дайны хүчин чармайлтыг сулруулахыг зорьж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна. Тодруулбал, ОХУ-ын нийслэл рүү, мөн фронтын шугамаас хол зай руу онилох нь нэмэгдсэн юм. Москва хотын захирагч ням гаргийн үүрээр нийслэл хотын бүсэд дор хаяж хоёр нисгэгчгүй онгоцыг устгасан гэж мэдэгджээ.
Украины Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Олексий Данилов Украины холбоотнуудад зэвсгийн нийлүүлэлтээ түргэтгэхийг уриалж, энэ нь дайныг зогсоох цорын ганц арга зам гэдгийг онцолсон байна. Украинская Правда сайтад өгсөн ярилцлагынхаа үеэр тэрбээр “Оросын хар тэнгисийн флотуудыг бүрэн эсвэл хэсэгчлэн устгах боломжтой. Энэ нь дайныг дуусгахад ихээхэн нөлөөтэй” гэжээ.
SOURCE: AL JAZEERA