Өрөг.мн сайтын сурвалжлах баг Куба улсын Хавана хотод ажиллаж байна.
Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Куба улсын Ерөнхийлөгч Мигель Диаз Канел Бермудесийн урилгаар 77-ийн бүлэг, Хятад улсын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтад орохоор Куба улсын Хавана хотод газардлаа.
Латин Америкийн орнуудаас Ази тивд анх удаа харилцан элчин сайдын яамаа нээж байсан улс орнууд бол Монгол, Куба юм. Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод 63 дахь жил энэ жил тохиож байна.
Монгол улсын төрийн тэргүүн асан Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх, Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын хүмүүс Куба улсад албан ёсоор айлчилж байсан. Энэ удаагийн төрийн тэргүүний энэ улсад ирж байгаа тохиолдол нь айлчлал биш дээд хэмжээний чуулга уулзалтад оролцох гэж байгаа юм.
Куба улс нь 110 мянган км кв газар нутагтай бөгөөд үүнийг зүйрлэн хэлбэл Монгол улсын Баянхонгор, Дорноговь зэрэг аймгуудтай газар нутгийн хэмжээгээр дүйж байна.
Куба улсад өнөөдрийн байдлаар 11 монгол оюутан суралцаж байна. 1960-аад оноос өнөөдрийн хүртэл 100 гаруй оюутан Монгол улсаас Куба улсад суралцаж төгссөн байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.