Мароккогийн сүүлийн 70 жилийн түүхэн дэх хамгийн хөнөөлт газар хөдлөлт баасан гарагт болсноос хойш аврах ажиллагаа үргэлжилсээр байна. Тодруулбал, аврагчид 2000 гаруй хүний амийг авч одсон хүчтэй газар хөдлөлтийн дараа нуранги дороос амьд үлдсэн хүмүүсийг олохоор ажиллаж байгааг эх сурвалжууд мэдээлж байна.
Газар хөдлөлтийн төв нь Марракешээс баруун өмнө зүгт орших алслагдсан уулархаг бүсэд байсан бөгөөд уг газар хөдлөлт тосгонуудыг авч одсон юм.
Улмаар Мароккогийн арми гамшигт хамгийн их өртсөн бүс нутгуудын гол замыг чөлөөлж, тусламж яаралтай хүргэх гарц бий болгосон. BBC-ийн сурвалжлагч газар хөдлөлтөд нэрвэгдсэн тосгонд очиж, 18 хүний цогцсыг нэг дороос олсны дараа хөгшин эмэгтэй уйлж байгаа талаар сурвалжилсаг байна.
Энэ мэтчилэн нүд халтирам дүр зураг Африкийн баруун хойд эрэгт үргэлжилсээр байна. Мөн аялал жуулчлалын алдартай Марракеш хотод их хэмжээний хохирол учирч, нийслэл Рабат болон Касабланка хотод чичиргээ мэдрэгдсэн байна.
Мароккогийн олон хүн газар хөдлөлтөөс эмээж, хоёр дахь шөнөө гадаа хонож өнгөрүүлж байгаа юм. ЮНЕСКО Мароккогийн өвийн дурсгалт газруудын хохирлыг үнэлж, засварлах стратеги боловсруулахад тусална гэж мэдэгдсэн байна. Баасан гарагийн газар хөдлөлтөд хамгийн ихээр өртсөн Марракешийн хуучин хот нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн газар юм.
Эх сурвалж: BBC