Нар аргадсан дэлгэр зуныг үдэж сэрүүн цаг хаяанд ирлээ. Дэлхийн загварын ордныхон улирал солигдох мөчид ирэх жилийн загварын өнгө төрхийг тодорхойлсон хавар/зун болон намар/өвлийн цуглуулгаа танилцуулдаг билээ. Харин энэ жишгийн нэгэн адил монголын загварын салбарын түүчээлэгч “ГОВЬ” ирэх жилийн намар өвлийн өнгийг тольдсон цуглуулгаа саяхан хэрэглэгчдийн хүртээл болгоод буй.
ГОВЬ-ийн намар өвлийн цуглуулга нь ‘Town and Country” 23-24 нэртэйгээр худалдаанд гарсан бөгөөд тус цуглуулгад багтсан загварууд нь энгийн атлаа эрхэмсэг мэдрэмжийг өгч таныг ямар ч үед хээнцэр, цэгцтэй, эрхэмсэг харагдуулна гэж тус компанийн бүтээлч дизайнерууд онцолж байсан юм. Тус цуглуулгад нийт 40 гаруй загвар багтсан бөгөөд цуглуулгын загвар нэг бүр таны ямар ч хувцастай хамгийн таатайгаар хоршино гэдгийг мөн цохон тэмдэглэлээ.
Хүйтний улиралд ч загварлаг байдлыг эрхэмлэгч хэн бүхэнд ГОВЬ-ийн намар өвлийн “Town and Country” цуглуулгын загварууд нийцнэ гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл ГОВЬ-ийн шинэхэн цуглуулгыг өдөр тутамдаа хэрхэн загварчлах вэ?
“Town & Country” цуглуулгад гүн ухлаадастай чөлөөт загварын поло цамц багтсан бөгөөд тус бүтээгдэхүүнээр чөлөөт, ажил хэрэгч гээд олон төрхийг бүрдүүлэх боломжтой.
Бүсгүй таны хувцасны шүүгээнд заавал байх ёстой бүтээгдэхүүн бол яах аргаггүй ноолууран платье юм. Ажил хэргийн уулзалт, үдшийн арга хэмжээ, хурим найр гээд ямар ч цаг үе, чухал мөчид таныг хээнцэр, дэгжин харагдуулах ноолууран платьег танд санал болгож байна. ГОВЬ-ийн намар/өвлийн цуглуулгад багтсан ноолууран платье нь сонгодог хар өнгө, таны гоо үзэсгэлэнг тодотгох улаан, ялдам, эрхэмсэг байдлыг тань илтгэх бор зэрэг 5 өнгөний сонголттойгоор худалдаанд гарчээ.
Хүйтний улиралд таныг дулаан хэр нь загварлаг харагдуулах бүтээгдэхүүн бол мэдээж ноолууран ороолт. Харин “ГОВЬ”-ийн шинэхэн цуглуулга бидэнд шинэлэг өнгө болон хээг хамгийн таатайгаар хослуулсан нэхмэл ороолтуудыг санал болгожээ. Тухайлбал тагнай хээг өнгөний блоктой хослуулж урласан бөгөөд намрын шаргал өнгийг санагдуулам мэдрэмжийг танд төрүүлнэ гэж ГОВЬ-ийн дизайнерууд онцолж байлаа.
“ГОВЬ”-ийн намар/өвлийн улиралд зориулан гаргасан ‘Town & Country” цуглуулгын загварууд нь дэлхийн чиг хандлагатай тун нийцэх бөгөөд орчин цагт тренд болоод буй ухаалаг хувцасны шүүгээг уг коллекцоор бүрдүүлж болох юм. Ухаалаг хувцасны шүүгээ нь таны завгүй амьдралын хэмнэлийг хөнгөвчилж цөөн атлаа чанартай бүтээгдэхүүнээр загварлаг төрхийг бүрдүүлэхийг хэлнэ.
Та дараах линкээр нэвтрэн ГОВЬ-ийн намар/өвлийн шинэхэн цуглуулга болох “Town & Country”-ийн бусад загваруудыг үзэж сонирхон брэндийн салбар дэлгүүрүүдээр зочлон цуглуулгын бусад загваруудаас худалдан хийх боломжтой юм.