Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Өнөөдрийн хуралдаанаар ЦЕГ-ын дарга Ж.Болдыг үүрэгт ажлаас нь албан ёсоор чөлөөлсөн байна. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байсан юм.
Харин өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ийнхүү албан ёсоор чөлөөлжээ. Мөн түүний оронд өнөөдөр Эрүүгийн цагдаагийн дарга Т.Сүхболдыг ЦЕГ-ын даргаар томилжээ.
Т.Сүхболд нь,
- 1998-2001 онд СХД-ийн Цагдаагийн хэлтэст цагдаа
- 2005-2007 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч
- 2007-2011 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт эдийн засгийн төлөөлөгч
- 2011-2013 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт эдийн засгийн ахлах төлөөлөгч
- 2013-2018 онд ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч, тасгийн дарга,
- 2018-2020 онд ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга
- 2020 онд ЭЦА-ны дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга
- 2020 оны 07 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажилласан байна.