Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Өрөг.мн сайт амралтын наймдугаар сарыг англи хэл сурах сар болгон Inspired by Zaya сургалтын төвийг үүсгэн байгуулагч, англи хэлний багш Э.Ариунзаяатай хамтран цуврал зөвлөгөө рийлүүдийг хүргэсээр байгаа. Тэгвэл англи хэл сурахад үр дүнтэй дараах гурван зөвлөгөөг хүргэе.
- Өөртөө дадал бий болгоорой. Дадал бий болгоно гэдэг маань Daily plan буюу өдрийн төлөвлөгөө гаргаарай гэсэн үг. Тэгэхээр өглөө 8 цагт би англи хэлнийхээ юуг давтах юм, өдөр цайны цагаараа зав гарахаар юугаа давтах юм, унтахаасаа өмнө би ямар подкаст сонсох вэ гэх зэргээр төлөвлөх нь чухал. Ингэж байж өөртөө зөв дадал бий болгодог байна.
- Гэр бүл гэдэг хүний амьдралын номер нэг орчин байдаг учраас гэр бүлийхэнтэйгээ тохиролцоо хийгээрэй. Тэгэхээр “хүү нь, охин нь, ээж нь, аав нь, хань нь англи хэл сурч байгаа шүү. Та нар минь дэмжээд өгөөрэй” гэж хэлээрэй. Тэгэхгүй бол зарим гэр бүлд “Аа, чиний англи хэл сурна гэж юу байдаг юм” гэсэн ганц нэг гишүүд бас байдаг шүү.
- Харин сүүлийн зөвлөгөө маань хоббитойгоо уях. Та үнэхээр кино үзэх хоббитой бол хадмалтай кино үзсээр байгаад англи хэл сурч болно. Дуу сонсох дуртай бол бид нарын үеийн Backstreet Boys, Spice Girls-оо сонсож байгаад англи хэл сурах нь ч байна. Орчуулга хийсээр байгаад англи хэл сурдаг хүмүүс ч бий. Тийм учраас хоббитойгоо байна гэдэг үнэхээр үр дүнтэй арга шүү.
“Уйдахаараа эсвэл завтай үедээ л англи хэлээ давтвал, хэзээ ч сурахгүй”
- Өөртөө орчин бүрдүүлнэ. Заавал Америк, Австрали, Канадад очиж байгаад англи хэл сурна гэдэг өрөөсгөл ойлголт. Цээжилсэн үг, дүрмээ гэртээ гал тогооны хана, хөргөгч, орны толгой, банны өрөөндөө, бие засаж байхдаа ч гэсэн үгээ хараад явах хэрэгтэй. Гэртээ дандаа англиар ярь. Хоорондоо хүүхдүүдтэйгээ, нөхөртэйгөө. Тэгж байж орчин бүрдүүлнэ. Уйдахаараа, эсвэл нойроо хүрэхээр англи хэл давтах юм бол ямар ч үр дүнгүй. Англи хэл сурахын хамгийн гол зүйл заавал үр дүнд хүрэх ёстой. Тийм болохоор чин сэтгэлээс гарч байгаа зориулалт, зарцуулж байгаа цаг гэдэг их чухал. Тиймээс зориулалт маш чухал.
- Өөрийгөө бүрэн зэвсэглэ. Өөрийгөө бүрэн зэвсэглэ гэдэг нь утсан дээрээ гоё гоё апп-уудыг тат, нетфликсээ тат. Англи хэлний дүрэм сурахад томъёонууд ямар чухал байдаг билээ. Улаан бал тодруулагч бүх зүйлээ бэлд. Подкаст сонсох чихэвчээ бэлд. Гар утас нь бас дажгүй байх ёстой.