Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Пап Францис нар олон нийтэд хандан үг хэллээ. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Монгол улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлж, олон улс, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхийн төлөө тууштай байр суурь баримтлан ажиллаж байна. Монгол Улс олон талт яриа хэлэлцээг чухалчилж, олон улс бүс нутгийн аюулгүй байдалд тулгарсан сорилт бэрхшээлийг шийдвэрлэх, олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлт гаргаж байна. Бидний дипломат харилцаа улам өргөжиж, Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн манай улсад төрийн айлчлал хийж байгаад гүн талархал илэрхийлье.
Монголчууд бидний өвөг дээдэс их эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид Монгол туургатныг нэгтгэн Монголын эзэнт гүрнийг байгуулж, өрнө, дорнодод олон жил үргэлжилсэн дайн тулаан, зөрчилт мөргөлдөөнийг эцэслэн Монголын их амар амгаланг тогтоосноор Ази Европын олон үндэстэн, ард түмэн, энх тайвнаар зэрэгцэн оршиж, амар амгалан амьдарч, судлан шинжлэх, бүтээн туурвих, цогцлоон байгуулах нөхцөл боломжийг бүрдүүлж чадсан юм” гэлээ.
Видеог дээрээс үзнэ үү.