Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
“Эх хэлний өдөр”-ийг тохиолдуулан Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейг үнэгүй үзүүлж байна. Тус музейд ЮНЕСКО болон Монгол улсын хосгүй үнэт өвд бүртгэлтэй олон тооны түүхэн бичиг, номын дурсгалууд, бичгийн хэрэгсэл, урьд цагийн Монголчуудын хойчдоо үлдээсэн шинжлэх ухааны ном, судрууд зэрэг эд өлгийн ховор зүйлс байдаг ажээ. Энэхүү ховор нандин зүйлсийг үзэж харж, өв соёлтойгоо танилцан, түүх уламжлалаараа бахархахыг Үндэсний номын сангийнхан уриаллаа.
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2017 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдрийг "Эх хэлний өдөр" болгон тэмдэглэдэг болсон билээ.