Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Ургац хураалтын ажлыг хугацаанд нь оновчтой зохион байгуулахад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор Төв аймаг “Ургац хураалтын зөвлөгөөн”-ийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ намрын үр тариа, малын тэжээл, тосны ургамлын үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөнийг Заамар сумын “Тосон овоот хайрхан” ХХК-ийн талбайд, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөнийг Угтаалцайдам сумын “Жаврайн үр” ХХК-ийн талбайд зохион байгуулжээ.
Төв аймаг энэ онд нийт 145 мянган га талбайд тариалалт хийсэн. Урьдчилсан байдлаар үр тариа 104.6 мянган тонныг хурааж авах юм. Үүнээс:
- Улаан буудай 91.8 мянган тонн,
- тэжээл 127.5 мянган тонн,
- тосны ургамал 19.7 мянган тонн.
Харин төмс 86.2 мянган тонн, хүнсний ногоо 32.4 мянган тонн тус тус хурааж авах баланс гараад байна.