Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Юнескогийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвд Монгол улсаа төлөөлөн бүртгэгдсэн Хөхүүрийн айрагны соёлын Монголын хамгийн том баяр "Айраг фестиваль-2023" Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Дондогийн булагт боллоо.
14 дэх жилдээ зохион байгуулагдаж буй нүүдэлчдийн адууны соёл, айрагны баяр энэ жил “Хоггүй наадъя” уриатайгаар өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, өндөрлөлөө.
Булган аймаг айргаа брэнд болгож, гадаадын болон дотоодын жуулчдыг татах, малчдынхаа хөдөлмөрийг дэмжиж, үнэлж, орлоготой байлгах, цаашлаад Айраг фестивалиа олон улсын хэмжээний томоохон арга хэмжээ болгохоор зорьж байгаа тухай нутгийн удирдлагууд ярьж байлаа.