Германы Штутгарт хотод 35 настай эр гадаа кафед шар айраг ууж байхад нь аянга бууж, амь насаа алджээ. Тэрбээр модны доор сууж байсан байна. Тус кафед байсан өөр хоёр хүн мөн бэртэж, эмнэлэгт эмчлүүлж байна.
Аянга цахилгаан “ноцтой” үзэгдэж эхэлсэн тул тухайн газар байсан 15 хүн яаралтай хоргодох газар орсон байгаа юм. Мөн тус бүс нутагт байрлах хэд хэдэн байшин аянгад цохиулжээ.
Байгалийн аюулт үзэгдэл болох үед яаралтай хоргодох газар орох хэрэгтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна. Тухайлбал, барилга байгууламж эсвэл машин дотор орох нь танийг аянгад цохиулахаас сэргийлж чадах аж. Харин та гадаа байгаа буюу хоргодох газар орж чадахгүй тохиолдолд хөлөө хооронд нь аль болох ойр байрлуулж газарт бие хүргэлгүйгээр толгойгоо аль болох доош болгох хэрэгтэй гэнэ.
Эх сурвалж: DW