Японд насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 42 хувь нь насаараа хүүхэдтэй болохгүй байх магадлалтай гэсэн мэдээллийг Никкей сонин засгийн газрын судалгаан дээр үндэслэн мэдээлжээ.
Энэ нь тус улсын нийгмийн хамгааллын салбарт аюул учруулж болзошгүй аж. Цаашилбал, Японы Хүн ам, нийгмийн хамгааллын судалгааны үндэсний хүрээлэнгийн тооцоолсноор 2005 онд төрсөн эмэгтэйчүүдийн 33.4 хувь нь хүүхэд төрүүлэхгүй байх магадлал өндөр байна.
Эергээр тооцсон ч энэ хувь ердөө 24.6 хувьд хүрч байгаа юм. Нөгөөтээгүүр, эрэгтэйчүүд гэрлэхгүй байх магадлал эмэгтэйчүүдээс илүү өндөр байгаа ба одоо 18 настай иргэдийн тал хувь нь хүүхэдгүй байх магадлал өндөр байна. Үүнтэй төстэй хандлага АНУ, Европ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад ч мөн ажиглагдаж байна.
Хүмүүс хүүхэд төрүүлэхээс илүү өөрсдөдөө анхаарах, өөрийгөө гүйцэлдүүлэх тал дээр илүү анхаарч эхэлсэн ба энэ үзэгдэл даамжрах нь сайн үр дүн авчрахгүй гэдгийг зарим консерватив үзэлтнүүд хэлж байна.
SOURCE: WIO NEWS