Хүний үйл ажиллагаатай холбоотой 3311 осол бүртгэгджээ

Юүтүб платформ дахь хамгийн олон буюу 17 тэрбум гаруй үзэлттэй Baby Shark дууны клипэнд тоглосон хүү Пак Гён Рун Baby Shark Boy нэрийн дор к-поп ертөнцөд хөл тавьж буй талаар БНСУ-ын Pinkfong компанийн зүгээс мэдэгджээ.
2016 онд долоон настайдаа Baby Shark дууны клипэнд тоглосон Пак Гён Рун анхны сингл болох “WAVE” дуугаа энэ сарын 20-нд дотооддоо болон олон улсад стриминг платформуудаар дамжуулан цацах ба шинэ дууных нь тизер гурван өдрийн өмнө YouTube-д нийтлэгджээ.
17 настай Пак Гён Рун Pinkfong компанийн анхны к-поп уран бүтээлч болж байгаа аж.










